“Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-ийн “Үндэсний семинар” болно
2018 оны 4 сарын 14
“Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-ийн “Үндэсний семинар” болно
“Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх олон улсын төсөл”-ийн хоёр дахь удаагийн “Үндэсний семинар” энэ сарын 17-19-нд Монгол Улсад болно.

“Үндэсний семинар”-ыг зохион байгуулахтай холбогдуулан тус төслийн үндэсний багийн гишүүд өнөөдөр даатгалын компанийн гүйцэтгэх захирлуудад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн болоод цаашид хийх ажлаа танилцуулж, тэдний санал, хүсэлтийг авлаа. Даатгалын компанийн удирдлагууд даатгалын салбарыг хөгжүүлэх суурь нь хүртээмжтэй даатгал болохыг хүлээн зөвшөөрч, зохицуулагч байгууллага, даатгалын холбоо болон даатгагч нарын хамтын ажиллагаа чухал юм гэдгийг цохон тэмдэглэв.

Энэ оны 11 дүгээр сард дуусгавар болох дээрх төслийн үр дүнд үндэсний багийн гишүүд Монгол Улсад даатгалыг иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүргэх зураглал /roadmap/, төлөвлөгөөг гаргахаар зорьж байгаа юм.

Төслийн Монголын баг эхний “Үндэсний семинар”-ыг уг төслийн зөвлөхүүдийн хамт өнгөрөгч оны 11 дүгээр сард зохион байгуулж, даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт гаргасан. Үүндээ тулгуурлан Гана улсад зохион байгуулагдсан “Олон Улсын хэлэлцүүлэг”-т оролцож хөтөлбөрт оролцогч Гана, Кени болон Албани улсын үндэсний багуудтай тус тусын болон бусад улс орнуудын туршлага, боломжийн талаар санал солилцсон.
ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Дэлхийн манлайллын академи /GLA/ болон Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч Олон Улсын байгууллага /AII/ хамтран хэрэгжүүлж буй “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-д дөрвөн улсын шалгаруулан оролцуулж буйн нэг нь манай улс юм.
Эх сурвалж http://www.info.mn
“Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-ийн “Үндэсний семинар” болно
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ