Зейн Малик экс найз бүсгүйдээ дуу зориулав
2018 оны 4 сарын 16
Зейн Малик экс найз бүсгүйдээ дуу зориулав


Дуучин Зейн Малик болон супермодель Жижи Хадид нар салаад удаагүй байгаа билээ. Тэгвэл дуучин залуу "Let Me" шинэ дуугаа өөрийн экс найз бүсгүйдээ зориулсан гэнэ. Тодруулбал, тэрбээр энэхүү дуугаа 7-8 сарын өмнө Жижи Хадидад зориулан бичиж байсан гэдгээ нэгэн ярилцлагынхаа үеэр өгүүлжээ. Мөн тэрбээр "Би түүнд үнэхээр хайртай байсан. Энэ нь ч илт байсан биз ээ. Мөн би хэн нэгнийг үлдсэн амьдралынхаа туршид хайрлаж, түүгээр ч бас үлдсэн амьдралынх нь туршид хайрлуулахаар эрмэлзэж байсан. Гэхдээ юмс өөрчлөгдөж, бид амьдралдаа урагш алхдаг. Цаг үе ч өөрчлөгддөг. Гэхдээ тийм ээ, тухайн үед би энэ дууг бичиж байхад тийм л юм бодож, төлөвлөж байсан" гэсэн байна.  Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ