Сэтгэлийн өчил
2018 оны 5 сарын 12
Сэтгэлийн өчил

Харахаар хайр хүрээд
Хажууд нь байхлаар
Хүрэн зүрх минь ичингүйрээд 
Хайртай гэж хэлж зүрхлэхгүй
Халуун дүүгэсэн сэтгэл минь
Хачин ихээр санаа алдана

Сэтгэлийн үгээ хэлье гэтэл
Сэвэлзүүр салхи хөөгөөд байх шиг
Сэтгэлийн учгийг тайлья гэтэл
Сэмжин үүл халхлаад байх шиг 
Сэтгэлийн амраг чамайгаа 
Санан санан хүлээнэ

Дурласан чамдаа очьё гэтэл
Далай тэнгисийг гатлах гээд байх шиг 
Дурлалын айзамаа хүргэх гэтэл 
Дуулим хорвоо сарниулаад байх шиг
Дурласан амраг чамруугаа
Догдолсон зүрх минь тэмүүлнэ

Зүрхэндээ хайрласан бүсгүйгээ тэврэх гэтэл
Зүүдний ертөнц замхруулаад байх шиг 
Зөөлөн уруул дээр нь үнсэх гэтэл
Зэрэглээ нь жирэлзээд нуугаад байх шиг 
Зүрхний амраг чамайгаа 
Зүйрлэшгүй ихээр санагалзана

2018.04.01.
 Ж.Зоригтбаатар
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ