Белла Хадид: Олны танил Жижи, Белла болохоос өмнөх үедээ очиж хамтдаа хөгжилдөхийг хүсч байна
2018 оны 5 сарын 16
Белла Хадид: Олны танил Жижи, Белла болохоос өмнөх үедээ очиж хамтдаа хөгжилдөхийг хүсч байна
Модель Белла Хадид "Harper's Bazaar" сэтгүүлийн ирэх зургаадугаар сарын дугаарыг чимжээ. Тэрбээр тус сэтгүүлд зориулан ярилцлага өгсөн байна. Сонирхолтой нь түүний эгч модель Жижи Хадид дүүгээсээ ярилцлага авчээ. Ярилцлагын үеэр Белла "Өмнө нь олон үдэшлэгт явах нь надад таалагддаг байсан ч одоо бол амралтын өдрийг хайртай хүмүүсийн хамтаар өнгөрүүлэхийг хүсдэг болсон. Карьер өсөхийн хэрээр үдэшлэгт явна гэдэг ажлын нэгээхэн хэсэг болж хувирсан. Яг үнэнийг хэлэхэд олны танил Жижи, Белла болохоос өмнөх үедээ очин видео тоглоом тоглож, хамтдаа хөгжилдөхийг хүсч байна" хэмээн ярьжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ