ОУХМ Э.Цэндбаатар Алматагийн А зэрэглэлийн тэмцээнд түрүүлэв
2018 оны 5 сарын 16
ОУХМ Э.Цэндбаатар Алматагийн А зэрэглэлийн тэмцээнд түрүүлэв
ОУХМ Э.Цэндбаатар Алматагийн А зэрэглэлийн тэмцээнд түрүүлэв
Алмата хотноо өчигдөр буюу мягмар гарагт өндөрлөсөн ЗХУ-ын армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс ОУХМ Э.Цэндбаатар /64 кг/ алтан медаль хүртжээ.

Харин спортын дэд мастер Ц.Мөнхбаатар хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд ОХУ, Узбекистан, Киргиз, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсуудын шилдэг боксчид 10 жинд нийт 128 боксчин хүчээ сорьсон юм.

Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсад цуврал тэмцээнд оролцож байгаа юм. Энэ багт А.Нурлан, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар нарын тамирчид багтсан бөгөөд тэд дараагийн хамтарсан бэлтгэлийг Астана хотод хийхээр болжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ