”Playtime 2018” наадмын тасалбар худалдаанд гарлаа
2018 оны 5 сарын 16
”Playtime 2018” наадмын тасалбар худалдаанд гарлаа
Энэ зуны хамгийн чухал үйл явдлуудын нэг болох "Playtime 2018" амьд хөгжмийн наадам зохиогдоход яг 50 өдөр үлдээд байна. Тэгвэл өчигдөр 20:00 цагаас эхлэн Монголын хамгийн том амьд хөгжмийн наадмын тасалбар худалдаалагдаж эхэллээ.
"Playtime 2018" наадам энэ жил хэвлэсэн тасалбар худалдаанд гаргаагүй бөгөөд тасалбарыг зөвхөн онлайнаар захиалах боломжтой болсноороо онцлогтой. Онлайн тасалбар захиалсан тохиолдолд таны цахим шууданд нууц үг илгээгдэх бөгөөд та энэхүү нууц үгээ Playtime наадамд ирэхдээ хаалган дээр уншуулж дотроо чип суулгагдсан бугуйвчаар солиулан авч, дотогшоо нэвтрэх боломжтой юм. Үнийн хувьд "Playtime" наадмын хаалган дээр тасалбараа худалдаж авсан тохиолдолд гурав хоногийн тасалбар 90,000 төгрөгөөр худалдаалагдах болно. Бүх зүйлээ эртнээс төлөвлөж сурсан хүмүүс яг одоо тасалбар худалдаж авбал наадмын гурван өдрийн тасалбар ердөө л 60,000 төгрөг болох юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ