Өөрөө ядарсан ч дүүгээ үүрэн алхана
2018 оны 6 сарын 8
Өөрөө ядарсан ч дүүгээ үүрэн алхана
Puujee Ineemseglel хуудаснаас

Хацар нь булцайж хамар нь сайртсан
Халтархан дүүтэйгээ хамт өөрөө жаахан байждээ,би
Үснээсээ нар үнэрттэл гадаа баахан тоглоно
Үнэнээсээ хайр хүрч хацрыг нь баахан чимхэлнэ

Чихэр олдвол яг тэнцүү хуваана, ааруул олдвол авь адилхаан хуваана
Айлын хүүхдүүдээс өмөөрч аашилж бөөн юм болно
Айлгачихлаа хурай хурай гэж том хүн шиг загнана

Өөрөө ядарсан ч дүүгээ үүрэн алхана
Өмдийг нь хуурайлж ээж хүн шиг энхрийлнэ
Унтсан үед нь ажлаа баахан амжуулж ууж идсэнээ хурааж цэгцэлнэ
Урт хөөрхөн сормуусыг нь харж эгдүүрхээд уруул хамаар нь оролдож байгаад сэрээчихнэ

Сэрэвгэр хэдэн дахинд нь шүр хэлхэн зүүгээд
Сөөсийтөл нь самнаад бөөцийтөл нь харна
Сахилагүйтэж үймүүллээ гэж дүүгийн өмнөөс шийтгүүлсэн ч
Сайхан дүүгээ хараад уяралын нулимстай инээнэ

Үлгэр ярьж тоглоом өрж үүд сахиж өдрийг барна
Үг зааж үсэг нүдлүүлж багшийн дүрд орно
Өвөртөө унтаж энгэртээ нааж тэвэртээ дулаацуулж
Өнгө ялгуулж хуруу тоолуулж үдшийг угтана

Халтар баривчных нь энгэр сүү цай хоолонд дарайсан
Хацарын улаан нь хамрын нусандаа гялайтал халтартсан
Тоодог тоодогхон алхахад нь хонх нь жингэнэдэг
Томоогүйтэж инээхэд нь хацар нь хонхойж сүлс нь гоожсон

Гэнэн хонгор хүүхэд насны минь гэгээн дурдатгал
Гэртээн голдуу сахиул болсон багын минь дурсамж
Үргэлж хамтдаа өдрийг өнгөрүүлдэг тоодгорхон дүү нараа
Үлгэр анирлаж үдэш болоход бишгүй санадаг даа...

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ