Меган Маркл хатан хааны гэр бүлийн хувцаслах дүрмийг зөрчив
2018 оны 6 сарын 13
Меган Маркл хатан хааны гэр бүлийн хувцаслах дүрмийг зөрчив

Бал сараасаа дөнгөж эргэн ирээд байгаа Меган Маркл Английн хатан хаан Элизабетийн төрсөн өдөрт зориулсан хүндэт цэргийн парадад оролцжээ. Энэ үеэр тэрбээр хатан хааны ёслолын арга хэмжээнд баримталдаг хувцаслалтын дүрмийг зөрчсөн хэмээн шүүмжлэлд өртсөн байна. Тодруулбал, Меган Маркл мөрөө ил гаргасан цайвар ягаан өнгийн даашинзыг малгайтайгаа хослуулж өмссөн аж. Хэдийгээр түүний гоёл дэгжин байсан ч хатан хааны ёслолын арга хэмжээнд баримталдаг хувцаслалтын дүрмийг зөрчсөн гэж шүүмжлүүлсэн нь энэ юм. Учир нь хатан хааны гэр бүлийн авхай цээж болон мөр нь хэт ил гарсан хувцасыг ёслолын арга хэмжээнд өмсөхийг хориглодог байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ