Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ
2018 оны 6 сарын 13
Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ

Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжив. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Тэрбээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн. Түүний хүсэлтийг МАН-ын бүлэг хэлэлцэж, улмаар гишүүнээс чөлөөлөгдөхийг нь дэмжээд байгаа юм. Харин өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 
Д.Гантулга нь өнгөрсөн онд иргэн Н-ийг хүчиндсэн гэх хэрэгт холбогдож улмаар уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа юм. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ