Амьдрал их урт болохоор...
2018 оны 6 сарын 13
Амьдрал их урт болохоор...


Амьдрал их урт болохоор 
Азгүй дурлал олон байдаг 
Анхаасаа бүгд л үүрд гэж боддог ч 
Аль нэг тийшээ сарниж одоцгоодог 

Хүн гэдэг хувирамтгай тул 
Хүсэл хэмээгч нь байрандаа тогтдоггүй 
Хагацлаас бусад нь хуурмаг тул 
Хайр хэмээгч нь ирж буцсаар төгсдөг

Жаргахад дэндүү богинохон ч
Зовоход даанч урт хугацаа
Хайрлахад дэндүү богинохон ч
Мартахад даанч урт хугацаа

Б.МӨНХ-ОРГИЛ
2018.06.13-нд

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ