Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөв
2018 оны 6 сарын 14
Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөв

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Уг хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм.  Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөллөө. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ