“Үг хэлэх эрх чөлөө: түүхэн ач холбогдол ба Одоо үе”
2018 оны 6 сарын 14
“Үг хэлэх эрх чөлөө: түүхэн ач холбогдол ба Одоо үе”
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс “Түгээмэл Эрх-Хөгжил” ТББ-тай хамтран “Үг хэлэх эрх чөлөө: түүхэн ач холбогдол ба Одоо үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 06 дугаар сарын 15-нд зохион байгуулна. Тус арга хэмжээг Монголын Хуульчдын Холбоо, Глоб Интернэшнл Төв ТББ дэмжин хамтран ажиллана.

Уг эрдэм шинжилгээний хурлаар хүний заяамал эрхүүдийн нэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тэр дундаа үг хэлэх эрх чөлөө нь улс төрийн болон аливаа тусгай ашиг сонирхлоос хавьгүй дээгүүр болохын тухай хөндөхийн сацуу тус эрх, эрх эрх чөлөөний хэрэгжилт Монгол Улс, Олон Улсад ямархуу түвшинд байгаа болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц эрэлхийлэх, олон улсын судлаач, илтгэгчидтэй харилцан туршлага, мэдээлэл солилцохыг зорьж байна.

Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хараат бус хэвлэл мэдээлэлтэй байж гэмээнэ нийгэм эрүүлжиж, ардчилал жинхэнэ утгаар оршин тогтнох нөхцөл бүрдэнэ. Тэгвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн ач холбогдол, иргэдийн оролцоо, үүргийг зөв үнэлж, хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээх вэ гэдгийг зөв зүйтэй тодорхойлох бололцоотой юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 70 жилийн ойг тохиолдуулан зохиож буй энэхүү арга хэмжээний үеэр олон улсын мэргэшсэн судлаач, эрдэмтэд зочин илтгэгчээр оролцож, үг хэлэх эрх чөлөөний түүхэн ач холбогдол ба одоо үед хэрхэн биеллээ олж байгаа талаар өргөн хүрээг хамарсан илтгэл тавьж хуран чуулах болно.

Мөн тус өдөр “Түгээмэл эрхийн төлөө” олон улсын сайн санааны сонгодог урлагийн тоглолтыг Улсын филармонид 18 цагт зохион байгуулна.

ИЛТГЭГЧИД: 

- Жамсрангийн Бямбадорж – Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, доктор, профессор
- Филипп Хименез - Санта Клара Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль (АНУ)
- Ясүхэй Танигучи - Киото Их Сургуулийн өргөмжит профессор (Япон)
- Кионг-Уан Аан - Сөүлийн Их Сургуулийн өргөмжит профессор (Солонгос)
- Эцуо Дой – Фоли Энд Ларднер Хууль зүйн фирм, Партнер (Япон)
- Санг Жо Жонг- Сөүлийн Үндэсний Их Сургууль, Хууль зүйн Сургуулийн профессор (Солонгос)
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ