Сүлжээ дэлгүүрүүд ажиллаж байна
2012 оны 7 сарын 12
Сүлжээ дэлгүүрүүд ажиллаж байна
Өнөөдөр “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл  ажиллаж, 07–р сарын 13–нд 10.00-21.00  цаг  хүртэл  ажиллана.  

“Номин холдинг” ХХК–ны бүх салбарууд  07–р сарын 14–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллана.

Сонгинохангай ХХК–ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

“Скай” их дэлгүүр 07–р сарын 12, 13 –нд 10.00-21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.30–20.30 хүртэл  ажиллана. 07–р сарын  14–16–ыг дуустал амраад, 07–р сарын 17–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ