Г.Тэмүүлэнгийн хар түрүүллээ
2012 оны 7 сарын 13
Г.Тэмүүлэнгийн хар түрүүллээ
Хүй долоон худагт эрлийз морьдын уралдаан болж байна. Эрлийз дээд насны морьд дөнгөж сая барианд орж ирлээ. Энэ насанд уралдсан 44 хурдан хүлгээс Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр морьд гарсан цагаасаа өнгөлж, хагас километр тасран өгөө аваатай явсаар барианы зурхайд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан  хурдаллаа.

Харин айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр, айргийн  дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул  “Зоос” галын уяач Д.Батбаярын бор, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр тус тус хурдаллаа.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ