Нумын орд: Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна
2018 оны 7 сарын 7
Нумын орд: Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна
Хонь - (3/21-4/19) 
Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зөвлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой. 

Үхэр - (4/20-5/20) 
Идэвхитэй ажлын өдөр. Мөргөл залбирал үйлдэх, бие сэтгэлээ ариусгах, сэтгэлийн буртаг бүхнээс салахад ээлтэй сайн. Гар аргаар хийгдэх аливаа ажил амжилттай. Хуучин эд зүйлсээс салж гэрийн энергийг сайжруул. 

Ихэр - (5/21-6/21) 
Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий. 

Мэлхий - (6/22-7/22) 
Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно. 

Арслан - (7/23-8/22) 
Сайн өдөр. Санхүүгийн үйл ажиллагаа, худалдаа арилжаа хийх, шинэ эд зүйл авах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд ээлтэй. Гэр орноо цэвэрлэх, бие сэтгэлээ ариусгах, дотоод эмх цэгцээ сахиж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарвал үр ашигтай. Холын аян замд гарахад сайн. Урлаг, уран сайхны арга хэмжээнд идэвхитэй оролц. 

Охин - (8/23-9/22) 
 Өөрчлөлт хувьслын өдөр. Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санаснаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж,үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Өөрчлөлт хувьслын өдөр, Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санаснаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж, үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв. 

Хилэнц - (10/23-11/21) 
Аливаад ухаалаг хандах өдөр. Сурч боловсрох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Гэр орон, ойр дотныхноо илүү их анхаарч санаа тавь. Худал хэлэх, хий хоосон зүйлсийг амлахаас зайлсхий. Таныг зорьж ирсэн хүнд өгөөмрөөр хандаж зочломтгой бай. 

Нум - (11/22-12/21) 
Идэвхи санаачлагатай ажиллах нь амжилтад хөтлөнө. Бүтээлч үйл ажиллагаа бүх талаараа үр дүнтэй. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг, эсвэл шинэ ажилд орохыг хүсч байсан бол өнөөдөр тохиромжтой. Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна. Шинжлэх ухааны судалгаанд шинэ арга барил, санаа оноог нэвтрүүлнэ. 

Матар - (12/22-1/19) 
Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий. 

Бумба - (1/20-2/18) 
Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Өнөөдөр та ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Хэн нэгэнд найдсанаас өөрөө гардан хийсэн ажил илүү үр дүнтэй байна. 

Загас - (2/19-3/20) 
Хөрөнгө мөнгөө өсгөх, санхүүгийн асуудлаа шийдэхэд ээлтэй. Худалдаа арилжаа хийх, шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Орон гэртээ зочин хүлээж авч, бусдыг баярлуул. Өглөг буян хийвээс хөрөнгө мөнгө өснө. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ