Зүгээр л намуухан хайраар хайрлах хүн байгаасай
2018 оны 7 сарын 7
Зүгээр л намуухан хайраар хайрлах хүн байгаасай
Puujee Ineemseglel хуудаснаас

Зүгээр л намуухан хайраар хайрлах хүн байгаасай
Зүгээр л намууханаар хардах хань учираасай
Надаас уянгалах авиа бүрээр тэр нот бичээд
Намрын шөнөөр ганцаардлыг минь үргээн хөгжим тоглоосой...

Яг над шиг хэн нэгэн тэртээд гиюүрч
Ялгуун сарны тусгалд ганцаар бөртийж л суугаа даа
Өөрөөсөө уянгалах эгшиг бүрээрээ дуу зохиочихоод
Өөр нэгэнд зориулан дуулахаар зэхэж л суугаа даа...

Нэг л өдөр чи бид хоёр хаа нэгтэй таарч
Нижгээд гунигаа борооны манантай замхаруулж орхино доо
Миний шүлгээр хайрын тухай дуу зохиож өөрөөн тоглоод
Мишээх царайд нь... миний хүссэн намуухан гоё хайр тодорч сууна даа...
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ