Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” болгож, дээшлүүлэв
2018 оны 7 сарын 10
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” болгож, дээшлүүлэв

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Фитч” агентлаг 2018 оны 7-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгов.

Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна. 

Төсвийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд 2017 оны 11-р сараас хойш тогтмол сайжирч 2018 оны 5-р сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 26% өссөн. Мөн төсвийн зарлага 6%-д хүрсэн нь 2018 оны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Фитчийн зүгээс төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9%-д хүрч бууран, улмаар Засгийн газрын нийт өр ДНБ-ний 75.3% (2017 онд 81.2%, 2016 онд 91.4% байсан) хүртэл буурна гэсэн төсөөлөлтэй байна.

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг 6 дугаар сард хэлэлцэж баталсан ба хөтөлбөрийн хэрэгжилт сайн, 2018 оны 3-р сарын байдлаар бүх тоон үзүүлэлтүүд амжилттай хангагдсан болохыг тэмдэглэсэн. Ийнхүү ОУВС цаашлаад бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэн хийгдэх боломж бүрдсэн.

Монгол Улсын гадаад валютын нөөц 2017 оны эхээр 1 тэрбум ам.долларттай тэнцэж байсан бол ОУВС-ын хөтөлбөртэй уялдаатайгаар санхүүжилтүүд хийгдсэнээр 2018 оны 5-р сарын байдлаар 3.3 сая ам.долларт хүрч өслөө. 

Хэрэглээ болон уул уурхайн салбарын хамааралтай хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт үргэлжлэн сайжирч 2018 оны 1-р улиралд 6.1%-д хүрсэн. Энэ оны 4-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д  айлчилсанаар, хил дээрх маргаан шийдвэрлэгдэж, нүүрс болон зэсийн нийлүүлэлтүүд эрчимжлээ. Фитч агентлагаас Монгол Улсын бодит ДНБ-ийг 2018 оны эцэст 5.2%, 2019 онд 6.3%-д хүрэх төсөөлөлтэй байгааг мэдэгдсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ