“Гэрээт малчин” болон “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
2018 оны 7 сарын 27
“Гэрээт малчин” болон “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

Ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлт” болон “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих төслүүд хэрэгжих гэж байна.

Тоо баримтаас харвал манай улсын нийт хүн амын гуравны нэг нь хөдөө, орон нутагт мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа аж. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд нийт ажиллагсдын 31 орчим хувь нь ХАА-н салбарт ажиллаж байна.  Эндээс харвал ажлын байрны томоохон орон зай хөдөө орон нутагт, тэр дэндээ мал аж ажуйн салбарт байгааг анзаарч болмоор.  Гэвч хөдөө нутаг малчдын залгамж халаагаар дутагдаж, залуу малчдын тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа юм.

Тиймээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байнгын ажил, тогтмол орлоготой болгох боломж МАА-н салбарт байгаа учир хот суурин газраас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж олон малтай малчдын малыг гэрээгээр маллах хөдөлмөр эрхлэлтийн нэг хэлбэрийг дэмжих үүднээс “Гэрээт малчин” төслийг хэрэгжүүлж байгааг салбарын яамнаас мэдэгдэж буй.

Энэ төслийн хүрээнд гэр бүлээрээ төв суурин газарт ажиллаж амьдарч байгаа болон хөдөө, орон нутагт ажилгүй байгаа хүмүүс мал маллаж гэрээт малчнаар ажиллах бөгөөд хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хариуцах юм байна.

Гэрээт малчин нь олон малтай малчинтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэ нөхцөлд мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрт нь НДШ-ийг 50 хувь хөнгөлж, гэрээт малчныг гэр бүлтэй нь хамт мөн НДШ-ийг 100 хувь төлнө. Гэр бүлээрээ ажиллаж байгаа учир гэр бүлийн гишүүнд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгийг өгөх юм.

Гэрээт малчнаар ажиллаж байгаа залуучуудад уналгын хэрэгсэл, хоол хүнс зэргийг олгоно. Хөдөлмөр халамжийн хэлтсүүд гэрээгээр ажиллах иргэдийн судалгааг найман сард багтааж авах өгөөд  Сумын засаг дарга, Хөдөлмөр халамжийн хэлтэс, гэрээт малчин, малчин гэсэн дөрвөн тал гэрээ байгуулж ажиллах нөхцөл боломжоор хангаж юм байна.

Дээрх төслөөс гадна хөдөө, орон нутагт хэрэгжих 2 дахь төсөл нь “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих явдал бөгөөд энд иргэд өөрсдийн туршлага, ур чадвартай түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгон түүнийгээ өргөтгөн хадгалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөтэй болоход олгодог 24 сарын хугацаатай, 3 сая хүртэл төгрөгийн зээлийн хэмжээг 5 сая хүртэл төгрөг, зээлийн хугацааг 36 сарын хугацаатай  болгож байгааг ХНХ-ийн сайд мэдэгдэж байв. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлттэй дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдагчдын насыг 15-39 байсныг 18-45 болгон хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна. Орон нутаг болон хот суурин газар ажилгүй байгаа залуучуудыг өөрсдийнх нь ур чадварт түшиглэн ажлын байртай болгох хэрэгцээг хангах “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих төслийн хүрээнд орон нутагтаа шаардлагатай байгаа хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо засах, худаг гаргах зэрэг ажлыг гүйцэтгэхэд өдрийн доод тал нь 10.000 төгрөгөөс доошгүйгээр урамшуулал цалин олгож дэмжлэг үзүүлэхээс гадна нэгдэж нийлэн хоршин ажиллах нөхцөлд жижиг зээл болон багаж төхөөрөмжийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм.

Өнөөдрийн танилцуулсн хөдөө, орон нутагт ажлын байр бий болгож дэмжих хөтөлбөрүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болоод буй ядуурал, ажилгүйдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, орон нутагт залуусыг тогтвортой суурьшиж ажиллах зорилготойг ХНХ-ийн сайд онцлож байв. Дэлхийн банк, Үндэсний статистикйн хорооноос хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 2014 оноос өссөн дүнтэй байгааг хэлж байв. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар ХНХ-ийн сайд ахалсан ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулж 8-р сард Засгийн газарт танилцуулж тайлагнах юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ