“Ард санхүүгийн нэгдэл” крипто валютын арилжааны бирж болох Trade.mn-д хөрөнгө оруулалт хийлээ
2018 оны 8 сарын 10
“Ард санхүүгийн нэгдэл” крипто валютын арилжааны бирж болох Trade.mn-д хөрөнгө оруулалт хийлээ
“Ард санхүүгийн нэгдэл” гар утсанд зориулсан крипто хэтэвч, мөн банкны төлбөр тооцооны Ард Пэйаппыг зах зээлд нэвтрүүлж эхлээд байгаа. Тэгвэл энэ удаад Монголын анхны крипто валютын арилжааны бирж болох Trade.mn буюу “Дижитал ЭксчейнжМонголиа” компанитай стратегийн хөрөнгө оруулалт хийх стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. “Ард санхүүгийн нэгдэл” буюу “Ард Холдингс” дэлхийд тэргүүлж байгаа “Xapo” биткойн хэтэвчийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нэвтрүүлж, монголчууд худалдан авах боломжийг анх олгосон. 

Монгол Улсын анхдагч цахим биржийн платформыг үүсгэн байгуулсан “Дижитал ЭксчейнжМонголиа” компанийн ТУЗ-ийн дарга Г. Лхамсүрэн “Дэлхий нийтэд Блокчэйн хэмээх технологи хувьсгал гаргаж, ирээдүйн технологийн дэвшилд маш хурдацтайгаар өөрчлөлт авчирлаа. Энэ технологийн нэг хэсэг болох криптовалютын арилжааны платформыг Монголчууд бид дэлхийн бусад улсын адилаар эх орондоо анхлан нэвтрүүлсэн. Trade.mn нь Монгол дахь криптовалютын нийт арилжааны 80 хувийг дангаараа хийж, гүйцэтгэдэг бөгөөд бид одоо үйл ажиллагаагаа тэлж, олон улсын зах зээлд өрсөлдөх, Монголын технологийн компаниудын орон зайг тэлэх, Монголчуудын технологийн дэвшлийг дэлхий нийтийнхтэй хөл нийлүүлэх зорилгоор “Ард Санхүүгийн Нэгдэл”-тэй стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хамтран ажиллах болж байгаадаа таатай байна” хэмээн онцолсон юм. 
“Ард Холдингс” нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани. 
“Ард Холдингс”-ын гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бид цогц санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг зорьж ирсэн бөгөөд Монгол Улсын иргэн бүр манай компанийн хувьцаа эзэмшигч болсноор компанийнхаа үр өгөөжийг хүртэх ёстой гэсэн итгэл үнэмшилд хөтлөгдөн ажиллаж ирсэн. Бид хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр өгөөж өгч ажиллахын тулд сүүлийн үеийн технологи ашиглаж зардал багатайгаар үйл ажиллагаагаа явуулахыг зорихоос гадна дэлхийн түвшинд гарч өрсөлдөх ёстой гэсэн байр суурьтай ажилладаг. Бид шилдэг инновацийг нэвтрүүлж, нутагшуулан ажиллаж байгаа тэргүүний компаниудтай түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн. Үүний нэг илрэл бол “Дижитал ЭксчейнжМонголиа” компанитай хамтран олон улсын крипто валютын биржийн үйл ажиллагааг хөгжүүлэхээр боллоо” гэж тодотгосон юм.

 Монголын анхны крипто валютын арилжааны бирж болох Trade.mn өнгөрсөн есөн сарын хугацаанд 20 орчим мянган харилцагчийг итгэлийн хүлээн, нийт 40 гаруй тэрбум төгрөгийн арилжааг амжилттай зохион байгуулжээ. Технологийн хувьд блокчэйн технологийг ашиглан Binance, Kraken, Bithumb зэрэг дэлхийн бусад биржүүдтэй эн зэрэгцэн ажиллаж байна. 

Эх сурвалж http://www.info.mn
“Ард санхүүгийн нэгдэл” крипто валютын арилжааны бирж болох Trade.mn-д хөрөнгө оруулалт хийлээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ