Б.Гүнзаяа: Эх орныхоо нэр, сүрийг дэлхийд сурталчилж, монгол охидын ур ухааныг гайхуулсан ялалт байлаа
2018 оны 8 сарын 10
Б.Гүнзаяа: Эх орныхоо нэр, сүрийг дэлхийд сурталчилж, монгол охидын ур ухааныг гайхуулсан ялалт байлаа

Мисс Б.Гүнзаяа "The world miss tourism 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр энэ талаар "Тэд бүгд Монголын хөх тэнгэр, онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй, баатарлаг түүхийг шагшин биширч, миний сайхан эх оронд заавал жуулчлан ирэхээ илэрхийлж байлаа.  Тэд гэдэг маань мэдээж миний оролцсон, дэлхийн нэр хүндтэй тэмцээний зохион байгуулагчид, мянга мянган үзэгчид, 57 орны үзэсгэлэнт охид, Тайландыг зорин ирсэн ертөнцийн жуулчид юм л даа. Тийм ээ, Монгол хэмээх энэ л сайхан орны охин нь болж төрснийхөө хувь ерөөлөөр “The world miss tourism 2018” тэмцээний 3th runner up буюу гуравдугаар байрын эзэн болж чадлаа. Энэ бол эх орныхоо нэр, сүр, дүрийг дэлхийд сурталчилж, монгол охидын ур ухааныг гайхуулсан монголчууд бидний ялалт байлаа гэж бодож байна.
Бид 57 орноос 
1. 3th runner-up буюу 3 дугаар байрт шалгарч 
2. 2 удаа эко видеогоороо тэргүүлж 
3. Бикини топ 10
4. Шилдэг үндэсний хувцас топ 10-д хамгийн гол нь 
5. Сошиал санал асуулгаар 3-р байрт тус тус шалгарч чадлаа. 
Долоодугаар сарын 25-аас наймдугаар сарын наймны хооронд 14 хоногийн турш зохиогдсон тэмцээний өдөр бүр шинэ шинэ сорилтуудтай байсан ч догдолж, хичээж, давж, монгол охин гэдгээрээ гайхуулж улмаар байр эзэлсэндээ баяртай байна. Үнэхээр дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган жуулчид үзэхээр ирдэг юм байна. Угаасаа ч энэ үе бол Тайландын аялал жуулчлалын оргил үе шүү дээ. Түүнээс гадна тэмцээнд эх орныхоо аялал жуулчлалын элч болон оролцож байгаа охидын Засгийн газар анхаарлаа хандуулан төлөөлөгчөө илгээн дэмжиж байсан нь гайхалтай санагдсан. Үнэхээр л дэлхийн тэмцээн юмаа гэдгийг сурвалжлахаар ирсэн өргөн бүрэлдэхүүн , хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цараанаас харагдаж байлаа. Хамгийн гоё нь юу байсан гээч. Эцсийн шалгаруулалтын шууд дамжуулалт дээр Монгол орны байгаль, зан заншлыг сурталчилсан, аялал жуулчлалын сэдэвтэй видео маань хоёр ч удаа давтан гарч бүх хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан явдал байлаа. Энэ бол миний хүсэн хүлээсэн алтан хором байсан юм. Дэлхий даяар эх орныг минь харлаа шүү дээ. Энэ бол миний шагнал биш монголчууд бидний шагнал.  Энэ сайхан орны хөрсөн дээр цэцэглэсэн хүн бүрийн шагнал юм шүү. 
Баярлалаа. Ингээд л дэлхийн аялал жуулчлалын элч төлөөлөгч болчихлоо. Хийх ажил ямар их байна вэ? 
Гоо үзэсгэлэн мандан бадрах болтугай. 
Жич: Саналаа өгсөн хүн бүрт баярлалаа. Бид хамтдаа Дэлхийн миссийн хамгийн том сошиал хөндлөнгөөс хяналт тавьдаг missology-оор удаа дараалан тэргүүлж чадсан шүү дээ. Энэ бол бөмбөрцөг дэлхийд Монголоо сурталчилсан хамгийн үнэтэй үйл явдал байсан шүү" хэмээжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Б.Гүнзаяа: Эх орныхоо нэр, сүрийг дэлхийд сурталчилж, монгол охидын ур ухааныг гайхуулсан ялалт байлаа
Б.Гүнзаяа: Эх орныхоо нэр, сүрийг дэлхийд сурталчилж, монгол охидын ур ухааныг гайхуулсан ялалт байлаа
Б.Гүнзаяа: Эх орныхоо нэр, сүрийг дэлхийд сурталчилж, монгол охидын ур ухааныг гайхуулсан ялалт байлаа
Б.Гүнзаяа: Эх орныхоо нэр, сүрийг дэлхийд сурталчилж, монгол охидын ур ухааныг гайхуулсан ялалт байлаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ