Фүжянь мужийн “Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн худалдаа 15.9 хувиар нэмэгджээ
2018 оны 8 сарын 13
Фүжянь мужийн “Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн худалдаа 15.9 хувиар нэмэгджээ

2018 оны 01-ээс 06 дугаар саруудад Хятадын Фүжянь мужийн “Бүс ба зам” дагуу орон, бүс нутагтай хийсэн импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 195 тэрбум 370 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.9 хувиар нэмэгдсэн аж.
Үүнд, Фүжянь мужаас “Бүс ба зам” дагуух орон, бүс нутагт 114  тэрбум 900 сая юанийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон нь мөн  үеийнхээс 9.1 хувиар нэмэгдэн, импортын нийт хэмжээ нь 80 тэрбум 470 сая юаньд  хүрч, 27.3 хувиар өссөн байна. Түүнчлэн “Бүс ба зам” дагуу улс орон, бүс  нутгийн хөрөнгө оруулалттайгаар Фүжянь мужид энэ оны эхний хагаст 81 аж ахуйн  нэгж байгуулагдан, хамтын ажиллагааны гэрээний дагуу татсан гадаад хөрөнгийн  хэмжээ 1 тэрбум 50 сая ам долларт хүрсэн нь мөн үеийн 5.4 дахинтай тэнцэж,  бодиттойгоор ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 856 тэрбум 800 сая ам долларт  хүрч, мөн үеийнхээсээ 80 гаруй хувиар багассан байна.
01-ээс 06-р саруудад Фүжянь мужийн гадаад худалдааны импорт, экспортын  нийт хэмжээ нь 598 тэрбум 560 сая юань бол “Бүс ба зам” дагуу улс орон, бүс  нутагтай хийсэн импорт, экспортын худалдаа нь үүний 32.6 хувийг эзэлсэн байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: mongol.cri.cn
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ