Эрчүүдийн тухай: Бэлэг сонголт
2018 оны 8 сарын 14
Эрчүүдийн тухай: Бэлэг сонголт
Охид бүсгүйчүүд хайртай залуу, нөхрөөсөө бэлэг авах  дуртай байдаг. Харин тэднийгээ баярлуулахдаа юу зүйл бэлэглэхээ төдийлөн сайн мэдэдгүй. Харин хүмүүсийн дунд уламжлал болсон бэлэг бол мэдээж цаг, сахалын машин, үнэтэй асаагуур, бүс, түрийвч, түлхүүрийн сав гэх мэт байдаг. Харин дотны хүн чинь л биш бол хувцас болон бусад дотны бэлэг бэлэглэх нь ёс зүй болон гоо зүйн хувьд маш тохиромжгүй юм. Тиймээс ямар бэлэг сонговол таны бэлэг авсан хүндээ үнэ цэнэтэй байх талаарх мэдээллийг хүргэж байна. Дотны хайртай хүндээ өгөх бэлэг бол таны сэтгэлийн гүнийг харуулсан бэлэг байж болно, байх ч ёстой. Тиймээс үнэт эдлэл болон өөрийнх нь төрсөн өдрийн чулуугаар чимэглэсэн бэлэг байвал эр хүн дуртай байх болно. Мөн өөрийн гараар хийж бүтээсэн зүйл ч доогуур үнэлэгдэхгүй, магадгүй бүр үнэлж баршгүй бэлэг болж ч болно. Эрчүүдэд бэлэглэх бэлгийн нэр төрөл цөөн ч, фантазтай байвал сонирхолтой.Тухайлбал универсал тонгорог, ус нэвтэрдэггүй гар чийдэн, халаасны үнсний сав, дуран. халаас, цүнх, гэртээ иймэрхүү эр хүний эдлэлтэй хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ байнга мэдэрдэг байна. 
Спортоор хичээллэдэг бол: Төхөөрөмж хэрэгсэл, спортын хувцас, сургалтын видео хичээл, ном 
Хоббид тохирсон зүйл: Загас ан агнуурын хэрэгсэл, мужааны багаж, сийлбэрийн хутга, зургийн аппарат, компьютерийн хэрэгсэл гэх мэт. 
Ширээний тоглоом: Шатар, даам, даалуу, хөзөр гэх мэт. 
Бичгийн хэрэгсэл: Үзэг, тэмдэглэлийн, дэвтэр, органайзер, нэрийн хуудасны хавтас, ном, ханын цаг. 
Хувцас, хэрэглэл: цамц, зангиа, хүзүүний алчуур, ороолт. сахалын хэрэгсэл, үнэртэй ус гэх мэтийн эрчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн 
Томилолт, аялалын хэрэгсэл: Аялалын цүнх, сэрүүлэгтэй цаг, мини ус буцалгагч гэх мэт хэрэгцээтэй бэлэг өгч болно. Мөн дуртай хамтлаг дуучных нь DVD, билет, гарын үсэгтэй подволк, малгай 
Автомашины хэрэгсэл: автокосметик, хүрдний бүрээс, тоглоом 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ