Би тэнгэрийг шараар төсөөлж, нарыг хөхөөр зурмаар байна
2018 оны 8 сарын 20
Би тэнгэрийг шараар төсөөлж, нарыг хөхөөр зурмаар байна
Puujee Ineemseglel хуудаснаас

Би тэнгэрийг шараар төсөөлж нарыг хөхөөр зурмаар байна
Би тэнгисийг сүүгээр цалгиаж тэнд сүлэлдэх загаснуудыг хүн болгомоор байна
Би нарыг цэцэг шиг дэлбээтэй болгож
Би навчисыг одод шиг гэрэлтүүлж газраар нэг зулмаар байна
Би өөр баймаар байна...би өөр л баймаар байна...

Би жигүүртэнтэй зэргэцэн огторгуйн уудамд нисээд
Би жимсийг агаарт ургуулж дүүлэх замдаа идмээр байна
Би өдрийн тэнгэрт оддыг түгээж шөнийн тэнгэрт нар мандуулж
Би үүрийн болжморт нот зааж оройн тэнгэрт солонго татуулаад
Би өөрөө удирдаач нь болж тэднээр төрийн дуулалыг тэнгэрт дуулуулмаар байна...би өөр баймаар байна...

Би уусан архиндаа хүмүүсийг согтдоггүй сэргэдэг сэтгэдэг болгож
Би утаан дунд уушиг тэлж ухаан нэмж ууршилтаар нь мод тарьмаар байна
Би өвдсөн бүхэн жимсээр илааршиж өөр бусдаас тус хайдаггүй болгоод
Би өнгө мөнгийг хүн бүрт тэгш хувиарлаж... Би өвөө эмээ нар жаргалтай инээж өр зүрхэнд нь хайр шажигнахыг сонсмоор байна...би өөр баймаар байна...


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ