Кени улсын Ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх шинэ арга барил
2018 оны 8 сарын 27
Кени улсын Ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх шинэ арга барил
Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатта энэ оны 6 дугаар сард бүх төрийн байгууллагын худалдан авах болон нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан дарга нарыг шалгах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу тус салбарын албан хаагч нар өөрийн хөрөнгө, хүлээж байсан ял шийтгэл, ажлын өмнөх тайлан зэрэг хувийн мэдээллүүдээ шалгуулж байгаа бөгөөд одоогоор 400 гаруй хүнийг шалгаж дуусан ажилд нь эргүүлэн оруулсан байна.

Тус шалгалтад тэнцээгүй албан хаагчдад холбогдох хуулиудын дагуу зохих арга хэмжээг авах ажээ. Ерөнхийлөгч Кениатта нь улс орныхоо авлигын эсрэг шинэ арга барилаар ажиллаж байна.  Тэрээр авлигын хэргийн сэжигтнийг баривчлах,  төрийн мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн өндөр албан тушаалтнуудад ял тулгах зэрэг өмнө нь огт авч байгаагүй арга хэмжүүрүүдийг хэрэгжүүлж байгаа аж.

Эх сурвалж: АТГ.МОН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ