П.Орхоны шинжилгээний А, Б сорьцоос Stanozolol гэх бодис илэрчээ
2018 оны 9 сарын 3
П.Орхоны шинжилгээний А, Б сорьцоос Stanozolol гэх бодис илэрчээ
Монгол улсын гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрснийг баттай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Азийн зуны спортын XVIII наадмаас алтан медаль хүртсэнийхээ дараа шинжилгээнд хамрагдаж, эерэг дүнтэй хариу сонссон байна. Түүнчлэн өөрийн хүсэлтээр Б сорьцын шинжилгээ өгч, эхний хариу  нь батлагджээ. Шинжилгээний хариугаар түүнээс Stanozolol гэх бодис илэрсэн байна.

Уг бэлдмэл нь тарилга болон таблет хэлбэртэй. Олон Улсын Атласикийн Холбоо (IAAF) болон бусад спортын байгууллагууд, WADA-гаас энэхүү бэлдмэлийг "бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон" эмийн жагсаалтанд оруулсан байдаг аж. Stanozolol нь маш хүчтэй бэлдмэл тул АНУ-д морин уралдаанд ашигладаг байна.

Шинжилгээний хариу А, Б сорьцоор баталгаажсан ч WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг/-аас Дэлхийн бөхийн холбоонд, Дэлхийн бөхийн холбооноос Монголын олимпийн хороонд албан ёсоор мэдээлэл ирүүлснээр Азийн олимпийн зөвлөлөөс Азийн наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож медалийг хураах, тэмцээний үр дүнг өөрчлөн байр эзлүүлэх зэрэг шийдвэрийг албан ёсоор танилцуулна.

Шинжилгээний хариутай холбоотой П.Орхон албан ёсоор тайлбар мэдээлэл хийгээгүй ч “Намайг хүн хорлосон. Надад баримт бий” гэж хэлсэн мэтээр, цаашилбал, хэн нэгэн түүнд идэх зүйл өгсөн нь шинжилгээнд бүдрэх шалтгаан болсон мэтээр нийгмийн сүлжээнд мэдээлж байгаа нь ташаа гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн шинжилгээний хариу хугацаа зааж гардаг тул шинжилгээний хариу албан ёсоор зарлагдсан үед хэзээ ямар бодис хээрглэсэн нь тодорхой болох боломжтой. 

Сэргээш хэрэглэсэн тамирчин А, Б сорьцын шинжилгээнд бүдэрсэн тохиолдолд тэмцээний амжилтыг хурааж, тодорхой хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхийг хязгаарладаг.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ