93 дугаар сургууль “Монгол ёс заншлын өргөө”-тэй болжээ
2018 оны 9 сарын 11
93 дугаар сургууль “Монгол ёс заншлын өргөө”-тэй болжээ

Үндэстэн бүрийн бусдаас ялгарах шинж нь хэл ярианаас илүүтэйгээр түүх, ёс, зан заншил байдаг. Түүнийгээ хойч үедээ өвлүүлэх нь хүн бүрийн үүрэг гэж хэлж болох ч сүүлийн жилүүдэд монгол ухаан, өв соёлоо хайрлан хамгаалах талаар хүүхэд багачуудад олгодог суурь боловсрол үгүй болсон гэж хэлж болно.
Тэгвэл Баянгол дүүргийн “Лаборатори 93” дугаар сургууль “Монгол ёс заншлын өргөө”-тэй болж байгаа юм байна. Тус сургууль дүүргийн засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээндээ уг өргөөг байгуулахаар тусгаж улмаар сурагчдынхаа эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр байгуулж эхэлжээ. Тохижуулалтын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд  тусгай хөтөлбөр боловсруулж сурагчиддаа монгол гэр барих, буулгахаас эхлээд ёс зан заншлын талаарх бүхий л зүйлийг зааж сургахаар төлөвлөсөн гэнэ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ