Монгол дижитал хэвлэл нийтлэлийн стандартчиллын хэрэглээний судалгааны лаборатори Өвөр Монголд байгуулагдав
2018 оны 9 сарын 11
 Монгол дижитал хэвлэл нийтлэлийн стандартчиллын хэрэглээний судалгааны лаборатори Өвөр Монголд байгуулагдав
Монгол дижитал хэвлэл нийтлэлийн стандартчиллын хэрэглээний судалгааны лаборатори Өвөр Монголд байгуулагдав.
Өвөр Монголын хэвлэл нийтлэлийн группийн санаачилсан Хятадын шинжлэх ухаан, технологийг дэмжин хөгжүүлэх төслийн (Монгол дижтал хэвлэл нийтлэл)-ийн судалгааны үр бүтээлийг нийтлэх хурал болон Монгол дижитал хэвлэл нийтлэлийн стандартчиллын хэрэглээний судалгааны лаборатори байгуулах ёслол сүүлийн өдрүүдэд Хөх хотод болсон байна.

Хятадын шинжлэх ухаан, технологийг дэмжин хөгжүүлэх төсөл нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн явц дахь шинжлэх ухаан технологийн шаардлагын дагуу ерөнхий чанартай, ажил мэргэжил болон орон нутаг дамнасан шинжлэх ухаан технологийн чухал асуудлуудыг шийдвэрлэн, технологийн түвшнийг дээшлүүлэхийн зэрэгцээ аж үйлдвэрлэлийн өрсөлдөх хүчнийг батжуулахад зорилго тавьсан том төсөл юм.

Өвөр Монголын хэвлэл нийтлэлийн групп 2016 оны 12 дугаар сард Өвөр Монголын Дэлхий компани, Өвөр Монголын Эдийн Засгийн их сургуультай хамтран ажиллаж, 38 гишүүнтэй мэргэжлийн баг байгуулан хоёр жил гаруй хугацаанд томоохон амжилт тогтоосон байжээ. Үүнд, олон улсын стандартчилсан кодод суурилсан уйгаржин монгол хэлний АПП(iOS болон Android хувилбар), монгол хятад дижитал хэвлэл нийтлэл болон ерөнхийлсөн үйлчилгээний тавцан зэргийг хамарсан 12 програмыг хөгжүүлсэн бөгөөд зохиогчийн эрхтэй 13 төрлийг дансанд бүртгүүлсэн байна.
Хурлын үеэр Монгол дижитал хэвлэл нийтлэлийн стандартчиллын хэрэглээний судалгааны лаборатори албан ёсоор байгуулагдаж, Цай Жиншэн, Ань Шюмин, Жөү Чанлин,Гао Гуанлай, Фэй Лүн зэрэг нэр хүндэт 40 доктор, профессорыг энэхүү лабораторид мэргэжилтнээр урьсан байна. Мөн монгол хэвлэлийн нийтлэлийн салбарын стандартчиллын системийн бүтээн байгуулалт, монгол хятад хоёр хэлний оюунлаг сургалтын систем зэрэг судалгаан үр бүтээлүүдийг хүмүүст танилцуулсны хамт эдгээр судалгааны үр бүтээлийн тухай судлан ярилцсан байна.

Найруулагч: А.АРИУХАН
Эх сурвалж: mongolian.news.cn solongonews.mn

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ