Э.Содномпэлжээ Азийн аварга болов
2018 оны 9 сарын 12
 Э.Содномпэлжээ Азийн аварга болов
Япон Улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс МУГТ, "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт Э.Соднонпэлжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртлээ. Э.Содномпэлжээ 239 кг-ийг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Павлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг 1 кг-аар ахиулав. Тэрбээр дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн бөгөөд өмнөх амжилтаа 4 кг-аар ахиулсан байна. Азийн АШТ есдүгээр сарын 06-13-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ