Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт болж байна
2018 оны 9 сарын 13
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт болж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр анги гэсэн 3 хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.

Тус сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ