Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа зээ охины хамт номын баярт оролцоно
2018 оны 9 сарын 14
Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа зээ охины хамт номын баярт оролцоно
“Эмэгтэй хүн би чамд хайртай гэж хүнээр хэлүүлэхээр гоё байх хэрэгтэй, яршиг л байна" гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа Үндэсний хэмжээгээр өргөн тэмдэглэдэг “Номын баярт” өөрийн зээ охины хамт оролцохоор болжээ. Уншигч, үзэгч, сонсогчидтойгоо тэрээр 2018.09.15-ны бямба гараг 14.00-15.00 цагийн хооронд Төв талбай дээр саатан уулзах юм байна.

Дашрамд сонирхуулахад түүний зээ охин Б.Саруул нь эмээгийнхээ тухай "Өөрөөс эхлэх амьдрал" номыг бичсэн байна. Гэр бүлийн нандин түүх, эмээгийнхээ сургааль, бага балчир наснаас ой дурсамжинд нь үлдсэн бодит түүхийг сөхөн баримтжуулжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ