UNFRIEND: Онлайн луйвраас болгоомжлоорой
2018 оны 9 сарын 14
UNFRIEND: Онлайн луйвраас болгоомжлоорой


ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна.

Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтийг онлайн луйвар буюу залилах гэмт хэргээс өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Цахим луйварын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, найз нөхдийн нэрээр нь хуурамч хаягууд үүсгэгдэн таны мэдээллийг авах, таны цахим орчинд мэдээллэж буй мэдээлэл, үйл хөдлөлийг чинь судлаж, ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин үйлдэгдэж байна.

Тиймээс UNFRIEND хөдөлгөөний зүгээс иргэд, олон нийтийг танихгүй, мэдэхгүй хаягийг найзаар авахгүй байх, цахим орчинд хувийн мэдээллээ хамаагүй тавихгүй байх, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, мэдээлэлд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ