Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртжээ
2018 оны 9 сарын 14
Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртжээ

Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээний шоколадан урлалын төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн боллоо. Австралийн Мельбурн хотноо энэ сарын 10-13-ны хооронд  болсон уг тэмцээнд Ч.Бүжинлхам 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал урлан оролцжээ. Уг тэмцээний эцсийн шатанд 8 хүний бүтээлийг өрсөлдүүлснээс монгол бүсгүй ийнхүү Алтан цомыг хүртсэн аж.  

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Ч.Бүжинлхам баримлаа сар хагасын хугацаанд урласан бөгөөд байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн гэдгээ сэтгүүлчдэд тайлбарлажээ.Түүнийг бүтээлээ урлахад хамгийн ихээр урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү гэнэ.

Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

Эх сурвалж http://www.info.mn
Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртжээ
Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ