Шаналал, залуу нас баяр гуниг сүүлчийн дуу
2018 оны 10 сарын 11
Шаналал, залуу нас баяр гуниг сүүлчийн дуу
Шав шар...шав шархан навчис
Шаналал, залуу нас баяр гуниг сүүлчийн дуу
Бадаг шүлэг, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл...
Нарны үзүүрээс атгаж алга дэлгэн унах
Навчисын нүдээр хорвоог ширтэж үзэв.

Гайхах харамсах юмгүй дээ...
Гайхуулж атаархуулж явсан үе зөндөө бий...
Газарт биш салхинд шингээд, гадаа хүйтэрсний дараа эргээд л ургана
Нууцлаг үзэсгэлэнтэй хээ минь нов ногоон байсныг
Номин цэнхэр тэнгэрт өнгөө гайхуулж өндийснийг 
Дурлалт залуус үнэрт минь хоргодон үдшийг барж
Дусал бороо уруул дээр минь тогтох гэж зүүгдэж явсныг
Дурсах сайхан байна...
Харамсах хэрэггүй дээ...

Нов ногоон бие минь мөндөрт цохиулдаг л байсан 
Номин цэнхэр тэнгэрт үүлс чуулж явсан
Дусал бороо тэгээд газартаа л шингэж хоцорсон
Дурлалт залуус ч гэсэн мөнх бусыг үзнэ
Амьдрал ийм хойно адгаж тэвдээд яана...
Амжиж хайрла <3 бас дурла <3 
Ахиад ганцхан л хэлье...
Нов ногоон өнгө гандаж шаргалтахаас өмнө
Номин цэнхэр тэнгэрт өнгөө гайхуулж амьдар!

2018.10.09

Х.Дуламсүрэн хуудаснаас
Эх сурвалж http://www.info.mn
Шаналал, залуу нас баяр гуниг сүүлчийн дуу
Шаналал, залуу нас баяр гуниг сүүлчийн дуу
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ