”Нууцын эрэлд”
2018 оны 10 сарын 11
”Нууцын эрэлд”
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Урлагийн хот-Улаанбаатар” төсөлд Монгол Улсын Хүүхэлдэйн театраас ирүүлсэн Н.Мандалын зохиол “НУУЦЫН ЭРЭЛД” хүүхдийн жүжиг шалгарсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 26-нд үзэгч олон, хүүхэд багачууд та бүхэнд хүргэх гэж байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан “ШИЛДЭГ ЗОХИОЛ” шагналыг хүртсэн юм.

   “Нууцын эрэлд” жүжгийн баатруудыг урьдчилан танилцуулах зорилгоор Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 20 ангит комик зохиол бичиж эрхэм уншигч, хүүхэд багачууд та бүхэндээ толилуулж байна.
Дашрамд дуулгахад “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн санаачлагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, сэнхүүжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Хүүхэлдэйн Театр, хамтран ажиллагчаар Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар ажиллаж байгаа бөгөөд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг 2018.10.26-аас Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тавигдана. Та бүхнийг хүүхэд багачуудтайгаа хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Эх сурвалж http://www.info.mn
”Нууцын эрэлд”
”Нууцын эрэлд”
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ