Хүүхдүүдэд “Алтан гэрэгэ” гардууллаа
2012 оны 7 сарын 16
Хүүхдүүдэд “Алтан гэрэгэ” гардууллаа
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд хурдан морио айрагдуулж түрүүлүүлсэн 30 хүүхдэд “Монгол глобал” компани нэг сая төгрөгтэй тэнцхүйц 960-ийн сорьцтой  14 грамм алтан гулдмай бүхий “Алтан гэрэгэ” гардууллаа.
“Цэнгэлийн манлай” гал дээр ирж шагналаа авсан Дарьганга нутгийн уугуул Б.Ёндонсамбуу хэмээх 11 настай хүүг Орос гуравдугаар сургуульд суралцах  сургалтын төлбөр, орон сууцны асуудлыг шийдвэрлэхээ амлажээ.
 Мөн нэг сая төгрөгтэй тэнцэхүйц “Алтан гэрэгэ”-г Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Г.Батдэлгэрийн хар халзан, чандмань тамгатай даага унасан 10 настай Б.Солонго хэмээх охин хүртсэн юм. Түүнчлэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн” компанийн Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн зүсмийн саран дэвсгэртэй чандмань тамгатай их насны морийг унаж түрүүлсэн найман настай Г.Сүхбат хүүд “Алтан гэрэгэ” гардуулан өгчээ.

П.ТӨР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ