Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хятадад айлчилна
2018 оны 10 сарын 26
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хятадад айлчилна

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 10-р сарын 25-наас 27-нд Хятадад албан ёсны айлчлал хийж байна. Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихиде хэлэхдээ: Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад тустай, олон салбарт амжилтад хүрэхийг хүсэж байна гэжээ.

Шинзо Абэгийн энэ удаагийн айлчлалын хувьд, 2011 онд Нода Ёшихико Хятадад айлчилснаас хойш, Японы ерөнхий сайд 7 жилийн дараа дахин Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа болно.

Суга Ёшихиде: Одоо Хятад, Япон хоёр орны харилцаа ихээр сайжирлаа. Ийм нөхцөлд, Японы ерөнхий сайд 7 жилийн дараа дахин Хятадад айлчилж байна. Иймээс энэ удаагийн айлчлал бол Хятад, Японы харилцааг урагшлуулан дээшлүүлж, шинэ шатанд гаргах боломж юм. Хоёр тал улс төр, гадаад харилцаа, тэнгисийн аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн харилцаа зэрэг олон салбарт бодитоор хэлэлцэж, амжилтад хүрэхийг хүсэж байна гэжээ.

Хөтөлбөрийн дагуу 25-нд Шинзо Абэ АИХ-ын ордонд болох "Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ" байгуулсны 40 жилийн ойг дурсан тэмдэглэх үйл ажиллагаанд оролцоно. 26-нд АИХ-ын ордонд Хятадын талын угтах ёслолд оролцож, хамтарсан хэвлэлийн бага хурлын дараа, Шинзо Абэ Хятад, Японы гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны анхны форумд оролцоно. Хоёр орны засгийн газрын салбар, банк санхүүгийн байгууллага, томоохон аж ахуйн нэгж зэргээс төлөөлөгчөө томилон тус форумд оролцуулах бөгөөд хуралд хоёр орны олон салбарын 1000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Форум зам тээвэр,ложистик, эрчим хүчний орчин, үйлдвэрлэлийг сайжруулах зэрэг олон салбар сэдвийг хамрах юм.


Эх сурвалж: people.com.cn

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ