Японы гүнж Аяако хуримаа хийлээ
2018 оны 10 сарын 29
 Японы гүнж Аяако хуримаа хийлээ

Японы эзэн хааны гэр бүлийн гишүүн, гүнж Аяако хуримаа хийлээ. Өдгөө 28 настай Аяако гүнж зэн хаан Акихитогийн талийгаач үеэлийн охин бол түүний сүйт залуу  нь 32 настай, "Ниппон Юсен" хөлөг онгоцны компанийн ажилтан Кэй Мория юм. Тэд Токиогийн Мэйжи Жингү шинто шашны сүмд хуримын ёслол үйлдсэн байна. Аяако гүнж Хэйагийн үеийн (794-1185 он) үс засалт, өмсгөлөөр гоёсон бол сүйт залуу нь өрнө дахины ёслолын хувцас өмсжээ. Ийнхүү Аяако гүнж  Кэй Мория хэмээх язгуур угсаагүй, энгийн иргэнтэй гэрлэснээр язгууртан хэргэмээсээ татгалзаж байгаа юм. Учир нь Японы уламжлалаар энгийн хүнтэй гэр бүл болсон гүнж  хэргэм зэргээсээ татгалздаг аж. 
Эх сурвалж http://www.info.mn
 Японы гүнж Аяако хуримаа хийлээ
 Японы гүнж Аяако хуримаа хийлээ
 Японы гүнж Аяако хуримаа хийлээ
 Японы гүнж Аяако хуримаа хийлээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ