С.Төгсцогт: Одоо л бүх зүйл эхэлж байна
2018 оны 10 сарын 29
С.Төгсцогт: Одоо л бүх зүйл эхэлж байна
МУГТ, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулааныхаа гэрээг хийсэн талаараа мэдэгдлээ. Тэрбээр олон нийтийн хуудсаараа дамжуулан “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” хэмээн бичжээ. Тоглолтын хуваарь, өрсөлдөгчийн мэдээллийг одоогоор хараахан зарлаагүй байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ