Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн боллоо
2018 оны 11 сарын 1
Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн боллоо
Дэлхийн шилдэг жүдочдын нэг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат билээ. Тэрбээр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд нутгийн ард түмэн нь түүний нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаангом суманд зохион байгуулсан байна. Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн өсвөрийн 400 гаруй тамирчид оролцсон тэмцээн аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болж, шилдгүүдээ тодруулжээ. Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээний үеэр нутгийн ард иргэд нь түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авснаас гадна төрсөн нутаг Баруунтуруун сумын Хүндэт тэмдгээр шагнасан байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ