Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт орж ирэв
2018 оны 11 сарын 5
Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт орж ирэв
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлөөс Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн  тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр  үнэлсэн юм. Тодруулбал, төсвийн тоон үзүүлэлтүүд зорилтоос даван биелж, гадаад валютын нөөц зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтыг хангахын хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэсэн.
Үүний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлжээ.  Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрлээ.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж буй юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ