Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй болов
2018 оны 11 сарын 6
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй болов
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн дотоод нөөц боломж болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий  “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо.
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах  боломж бүрдэж байна.
Түүнчлэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  “Аюулаас сэрэмжлэх цогцолбор FМ”-ыг байршуулан, ард иргэдэд гамшиг осол, аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж эхэллээ гэв.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ