300 жилийн хөгшин хайлаас болон 71 настай өвгөн шууданч
2018 оны 11 сарын 6
300 жилийн хөгшин хайлаас болон 71 настай өвгөн шууданч

Баарин Вангийн ордон: Чин гүрний Тэнгэр Тэтгэгч хааны эхний оноос Тэнгэр Тэтгэгч хааны есдүгээр он (1736 он-1744 он)-д Баарин баруун хошууны зургаадугаар үеийн засаг төрийн Жюнь ван Санрид анх бүтээн байгуулсан байв.
Нийт найман үеийн ван энд засаг барьж, Баарины улс төр, эдийн засаг, соёл, цэргийн явдлын төв газар болж байсан байна. Шавартай дахь Вангийн ордон нь өмнө хойно хоёр хэсгээс бүрдэж, өргөнөөрөө 88 метр, уртаараа 160 метр, нийт 58 өрөөтэй ажээ. Өмнө хэсэг нь Ван ноёны оффис болон зочинтой уулзах газар, ар хэсэг нь Ван ноёны амьдардаг газар. Иргэн улсын хоёрдугаар он (1913 он)-ы “Үхэр жилийн үймээн”-ий дунд Вангийн ордны ихэнх хэсэг нь шатаж сүйрсэн байжээ. Гэсэн хэдий ч ордны өмнө хэсгийн ихэнх барилга нь 70-аад он болтол үлдсээр ирсэн боловч сүүлийн үеийн галын аюулаас болж бас шатсан байна.1987, 1988 болон 2006 онд хошуу засгаас Вангийн ордныг хэдэн удаа сэлбэн зассан бөгөөд ирээдүйд ордны бүх барилгыг сэргээхээр төлөвлөж байгаа юм.
Баарин вангийн оронд байрлаа 7 өвгөн хайлаас нь жуулчдын анхаарлыг татдаг зүйлийн нэг төдийгүй Баарин нутгийн хүмүүсийн сэтгэлд өвгөн сахиус нь юм. Хууч домгийг үндэслэвэл, эртний хайлаас ой-“Гүнжийн онгоны шадар сахиул”-аас “Жюнь вангийн ордон”-ыг сахиулахаар томилсон “харуул” юм гэнэ. Долоон өвгөн хайлаас 300 гаруй насалж байгаа ч цэцэглэн дэлгэрсээр хорвоод мөнхөрч, орд харшаа сахисаар буй аж.
Баарин баруун хошууны төв Даван суурингаас хойш 20-иод километр зайтай Шавартай суманд Баарин вангийн ордон байрладаг. Нутгийн хүмүүсийн хуучлахаар уул нь энд гол горхи урсаж, уд улиас жигдэрсэн сайхан нутаг байлаа гэнэ. Гэтэл сүүлийн үед нутаг цөлжиж, ус татсан ч Баарин вангийн ордон харин мөн сүндэрлэж, нутгийнхаа нэрийн хуудас болон үлдсээр ирсэн байна.

Юмчин настан нэг насаараа шууданч хийсэн хүн. 1974 оноос 1998 он болтол Баарин баруун хошууны Шавартай сумын шуудан товчоонд ажиллажээ.

Шавартай сумаас 2014 онд Баарин вангийн ордныг сахиж харгалзах санаачилга гаргахад Юмчин ч дуртай хүлээн зөвшөөрсөн байв.
Юмчин болон Вангийн ордны хувь барилдлага нь аль эрт эхэлсэн. 70-аад оны үед тухайн үеийн сумын захиргаа, шуудангийн газрыг хамарсан албан байгууллага Баарин вангийн ордонд ажиллаж байсан байна. Яг тэр үед Юмчин шууданд ажиллаж байснаараа Вангийн ордны тухай сайн мэдэж, хайрлан хамгаалдаг байжээ.

Вангийн ордныг сахисан 4 жилийн хугацаанд Вангийн ордныг сахих үүргээ гялалзтал биелүүлж иржээ. Ялангуяа Вангийн ордны долоон өвгөн хайлаасыг юунаас ч илүү арчилж додомддог байлаа. Өдөр бүр Вангийн ордны өнцөг буланд хүртэл цэвэрлэж дууссаны дараа хөгшин хайлаасаа эргэж үзнэ. Зав чөлөө гаргаж заавал хөгшин хайлаасыг бараадаж суудаг нь заншил болжээ.

- Энэ энгийн мод биш шүү. Манай нутгийн хүмүүс үүнийг сүг сүнс оршсон бурхантай мод гэж үздэг. 300 настай модны сүүдэрт суухад яг өвгөн хайлаас чихэнд чинь үлгэр түүх шивнэж байх шиг санагддаг. Би бараг нэг насаараа энэ Вангийн ордноо тойроод эргэлдлээ. Уул нь шуудангийн газар байхдаа энэ ордон бол манай ажлын газар, одоо миний гол ажлын фронт болж байна. Өнөөдөр би энэ Вангийн ордон, хөгшин хайлаастайгаа салшгүй хувь барилдлагатай болсон, амьд байсан цагт энэ хэдтэйгээ хамт байх болно гэж Юмчин гуай ярив.
Эгэл жирийн амьдралаар өндөр насыг зооглож яваа Юмчин гуайн нэг насанд маш гайхамшигтай түүх байгаагүй ч, хувь барилдлагаар Баарин вангийн ордонтой холбогдсон нь гайхамшиг юм.


Эх сурвалж: mgyxw.net

Эх сурвалж http://www.info.mn
300 жилийн хөгшин хайлаас болон 71 настай өвгөн шууданч
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ