“Арслан” хөрөг дурсамжийн ном хэвлэгдлээ
2018 оны 11 сарын 6
 “Арслан” хөрөг дурсамжийн ном хэвлэгдлээ

Монголын тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн тухай хөрөг дурсамжийн “Арслан” номыг “Зохист дорно” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. 2019 онд найруулагч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой тохиох бөгөөд “Арслан” хөрөг дурсамжийн номыг уг ойд зориулан бүтээсэн юм байна. Энэхүү номд найруулагч Г.Доржсамбуу агсны гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт найз нөхөд, хамтран зүтгэгчид, театр урлагийн зүтгэлтнүүд, шавь нарынх нь дурсамжийг хэлхэн зохиомжилж, хувь хүний намтраас эхлээд оюутан ахуй цаг, урлагт зүтгэсэн он жилүүд, театрын урлагт түүчээлсэн үе гээд амьдрал, уран бүтээлийнх нь бүрэн цогц товчооныг нийтлэл зэргийг багтаажээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ