”Чингис хаан” дуурийг тоглоно
2018 оны 11 сарын 7
 ”Чингис хаан” дуурийг тоглоно


Төрийн шагналт Б.Шаравын "Чингис хаан" дуурийг маргааш 16:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Энэхүү хоёр бүлэг зургаан үзэгдэлт дуурийн анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр тоглож байжээ. Дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг байна.

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.

Удирдаач Ж.Бүрэнбэх, найруулагч Л.Эрдэнэбулган, Зураач Ч.Гунгаасүх нар анх бүтээсэн болно. 
Өнгөрсөн 53 дахь улиралд буюу 2016 оны зургаадугаар сард УГЗ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаач Н.Туулайхүү ажиллажээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ