Япон улс дахь монгол хүүхдийн наадам
2018 оны 11 сарын 7
Япон улс дахь монгол хүүхдийн наадам

Япон улсын Nagoya хотод болсон Японы Тоокай орон дахь гурван мужийн хамтран зохион байгуулсан хоёр дахь удаагийн “Монгол хүүхдийн наадам ” 2018 оны 11-р сарын 3-ны өдөр амжилттай боллоо.
Энэ удаагийн наадмыг Тоокай орны хифүгийн “Монгол гэр ” эх хэлний анги, Nagoya-гын “Өргөө”, “Эгшиг долоо” эх хэлний анги, Ми мия “Нүүдэл” эх хэлний анги, Жукувийн “Монгол соёлын өргөө” эх хэлний анги хамтран зохион байгуулж, Японы Тоокай орны эх хэлний ангийг ивээн тэтгэх нийгэмлэг “Нармай монгол сан”-гаас дэмжиж тусалжээ. Энэ удаагийн хүүхдийн наадмаар бөх барилдах, сур харвах, язгуур урлаг, монгол гэр барих, монгол гэрийн эдлэл хэрэгслийг таниулах, монголчуудын мах, цагаан идээний ёс заншлын тухай олон сайхан агуулгыг хамруулж, хүүхдүүдийн сайхан тоглолтоор Японы алтан намрыг Монголоороо чимсэн байна.
Япон улсад ажиллаж амьдарч буй Өвөр Монголчууд үр хүүхдүүдээ багаас нь эх хэлийг нь сургаж, өв соёлоо уламжилж, мэдрүүлэх үүднээс сүүлийн жилүүдэд эх хэлний 12 анги байгуулж, эх хэл өв соёлоо хэмээн зүтгэж яваа юм.


Эх сурвалж: ӨМӨС

Эх сурвалж http://www.info.mn
Япон улс дахь монгол хүүхдийн наадам
Япон улс дахь монгол хүүхдийн наадам
Япон улс дахь монгол хүүхдийн наадам
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ