Адриана Лима далавчаа тайллаа
2018 оны 11 сарын 12
Адриана Лима далавчаа тайллаа

Алдарт супермодель, сахиусан тэнгэр, өдгөө 37 настай Адриан Лима "Victoria's Secret" шоуны тайзнаа сүүлийн удаа алхлаа. Тэрбээр хоёр хоногийн өмнө Нью-Йорк хотноо болсон "Victoria's Secret 2018" шоунд оролцсоныхоо дараа далавчаа тайлж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр өөрийн "Инстаграмм"-даа  "Хүндэт Викториа, надад дэлхийг харуулж, өөрийн нууцаасаа хуваалцсанд болон хамгийн чухал нь надад далавч өгөөд зогсохгүй хэрхэн нисэхийг зааж өгсөнд баярлалаа" хэмээн өөрийн тайзнаа алхаж буй бичлэгийн хамт байршуулж, салах ёс гүйцэтгэжээ. Түүний хувьд анх 1999 онд "Victoria's Secret"-ийн тайзнаа алхаж, 2000 онд сахиусан тэнгэр болж байсан билээ. Адриан Лима энэ хугацаанд 2008, 2010, 2017 онд "Fantasy Bra"-г танилцуулж байсан юм. 
Эх сурвалж http://www.info.mn
Адриана Лима далавчаа тайллаа
Адриана Лима далавчаа тайллаа
Адриана Лима далавчаа тайллаа
Адриана Лима далавчаа тайллаа
Адриана Лима далавчаа тайллаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ