Онцгой үед чихэр идэх нь муу
2018 оны 11 сарын 15
Онцгой үед чихэр идэх нь муу


Мэдээжээр чихэр их идэх нь хүний биед муу нөлөө үзүүлдэг. Ялангуяа зарим тохиолдолд идэх нь хүний эрүүл мэндэд хор учруулдаг юм.

1. Бие зовж шаналж байх үед хүмүүс чихэртэй идээгээр санаагаа амраахыг боддог. Чихэртэй зүйл нь түр хугацаанд хүний санаа сэтгэлийг амраах ч идсэний дараа тун удахгүй ходоод гэдсэнд шингэж, цусны чихрийн түвшин гэнэт дээшлэх эсвэл гэнэт буурснаар хүний сэтгэл санаа илүү ихээр хямардаг.

2.  Халуун хөөрсөн үе хэт их чихэрлэг зүйл идвэл хүний бие дэх B төрлийн витаминыг ихээр хорогдуулахын зэрэгцээ хэлний үрэвсэл, амны хөндийн нүд өвдөх зэрэг “халуун хөөрсөн” байдлыг илүү хүндрүүлдэг. Үүнээс гадна хүний биед B төрлийн витамин дутагдвал ядарч тамирдаж, хоолны шингээлт муудахаар барахгүй, урам зориг муудаж,  хөшүүн шинж тэмдэг илэрдэг.
3. Сарын тэмдгийн үед чихрийн агуулагдац өндөр зүйл идэх нь булчин суларч, савны агшилтыг зөөлрүүлэн өвдөхийг намдаах нөлөөтэй. Чихэрлэг зүйл нь цусны чихрийн тэнцвэргүй байдлыг бий болгож,  биеийн гормоны тэнцвэрийг алдагдуулан, бие сэтгэлийн таагүй байдлыг хүндрүүлдэг.

4. Гэдэс хоосон үед чихэрлэг зүйл идэх нь маш хурдан тамир тэнхээг нөхөж чаддаг болохоор  гэдэс хоосон үед идэх хамгийн тохиромжтой идээ гэж хүмүүс үздэг. Үнэндээ өлнөөр идсэн чихэр нь хоолны шингээлтийн явцыг өнгөрүүлэхгүйгээр шууд цусанд шингэдэг. Энэ нь богино хугацаанд цусны чихрийн түвшнийг өндөр болгодог болохоор чихрийн түвшний тэнцвэр алдагдсан хүнд тохирдоггүй. Түр хугацааны чанартай цусны чихрийн төвшин дээшилснээр, биеийн уурагт урвал үүсгэж, уургийг алдагдуулж, хавдрын чанартай өвчний аюулыг нэмэгдүүлдэг.
 
Эх сурвалж: http://www.mgyxw.net
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ