Хонины орд: Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ
2018 оны 11 сарын 17
Хонины орд: Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ
Хонь - (3/21-4/19) 
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ. 

Үхэр - (4/20-5/20) 
Хамгийн хүнд хэцүү бүхнийг амжуулах өдөр. Шинээр ажил эхлэх. Шинэ хүмүүстэй танилцахад сайн. Эхлээд удаж байгаа боловч дуусгаж амжаагүй хэцүү ажил байваас өнөөдөр барьж ав. Санхүү сайн байна. 

Ихэр - (5/21-6/21) 
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй. 

Мэлхий - (6/22-7/22) 
Шинэлэг хандлага давамгайлах өдөр. Эерэг сайхан бодол агуулж, бодол сэтгэлээ цэгцэл. Аян замд гарахад сайн. Хөрөнгө оруулалт хийх, санхүүтэй холбоотой ажил үйлсийг эхлэхэд ашигтай. 

Арслан - (7/23-8/22) 
Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна. 

Охин - (8/23-9/22) 
Зөн билэг, мэдрэмж мэдэгдэхүйц хурцдана. Тиймээс залхуурч халшралгүй ажиллаж, эхэлсэн зүйлээ заавал дуусгах нь чухал. Мэргэ төлгө тавьбал чухал зүйлийг мэдэж авна. Худалдаа наймаа одтой. Мөнгө авах, өгөхөд сайн. Шинэ эд зүйл худалдан авбал ашигтай. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Өдрийн энергийг өөртөө шингээж аюул заналаас өөрийгөө хамгаал. Ганцаардалд автах, гуньж гутрах, мөн залхуурах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүл. 

Хилэнц - (10/23-11/21) 
Сэтгэлийн ариуслын өдөр. Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хаидвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ. 

Нум - (11/22-12/21) 
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй орхисон асуудал баидаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй. 

Матар - (12/22-1/19) 
Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал, дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирсэнээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.   

Бумба - (1/20-2/18) 
Томоохон ажлыг төлөвлөхөд тохиромжтой өдөр. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаанаас олох ашиг тийм ч их биш. Гэхдээ алдаа оноогоо цэгнэж чадваас чамлахааргүй л байна. Бичиг баримт бүрдүүлэхэд гаргасан алдаа хуулийн байгууллага руу хөтөлж болзошгүй. 

Загас - (2/19-3/20) 
Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооход тааламжтай. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ