Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүнээр Гүг Жүн Ёл сонгогдлоо
2018 оны 11 сарын 27
Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүнээр Гүг Жүн Ёл сонгогдлоо
Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн шинэ тэргүүнээ сонгох сонгууль 11 дүгээр сарын 24-ны өдөр Сүнжин Гранд зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө. 
Тус нийгэмлэгийн 470 гишүүн энэ өдрийн сонгуульд санал өгөх эрхтэй оролцож, нэр дэвшсэн нэг номертой Гүү Жүн Ёл, хоёр номертой Ли Сок Жэ нарт саналаа өглөө. 
Монгол улсад 3500 гаруй Солонгос иргэд ажиллаж, амьдардаг байна. Үүнээс 2500 орчим Солонгос улсын иргэд Монгол улсад байнга ажилладаг бол 1000 орчим нь ирж, очин ажилладаг аж. 
Сонгуулийн саналын хайрцагт хэдэн гишүүд хэний төлөө санал өгснийг тоолж байгаа үйл явцыг солонгосчууд хөндлөнгөөс хянаж байв. 
Нэр дэвшигчдийн хэн нь тус нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдож буйг нотлох сонгуулийн дүн таван цагийн үед гарч, нэг номертой Гүг Жүн Ёл 286 хүний саналтай ялалт байгуулсныг баяртайгаар танилцуулав. Сонгуульд оролцсон 442 гишүүдийн нэг нь хүчингүй болж, 155 нь Ли Сок Жэ-д  санал өгчээ. 
Харин Ли Сок Жэ бол Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн дэд тэргүүн бөгөөд 2018 оны Экспо үзэсгэлэнг зохион байгуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан туршлагатай хүн юм. Харин ялалт байгуулсан Гүү Жүн Ёл нь нэгэн компанийн захирал, бизнесмэн хүн.
Энэ үеэр Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг нь хүрэлцэн ирсэн Солонгос иргэдээ урамшуулан баясгах зорилгоор дунд нь сугалаа явуулж, хэд хэдэн азтанд бэлэг гардуулсан юм. 
Монгол улс дахь Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүний сонгуулийн үйл явц болон дүнг Солонгос улсын KBS (broadcasting system) телевизийн Монгол улс дахь Гадаад харилцааны сурвалжлагч Алех Е.Кang Солонгос иргэдтэй уулзаж, санал солилцон шуурхай сурвалжилж байлаа. Тэрээр 1992-2018 онуудад Монголд тусгай сурвалжлагчаар ажиллаж байгаа хурдан шаламгай, ажил хэрэгч, туршлагатай мэргэжилтэн юм байна. 
Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа солонгосчууд нийгэмлэгийн тэргүүнээ ийнхүү сонгож байгаа байдал болон хоорондын харилцаа хандлага нь энгийн чөлөөтэй, эв нэгдэлтэй, халуун дотно, тусархаг, хэнийг ч ялгавар үзэхгүй хандаж байсан. Түүнчлэн тэд ажилсаг, шургуу хөдөлмөрч, хээгүй төдийгүй настайчууд нь үр хүүхэд, аж амьдралынхаа төлөө ажилд нухлагдсан дүр төрх ажиглагдлаа. Гэвч тэд нийгэмлэгийн тэргүүнээ сонгосондоо баярлан мэхийцгээв.
Б.БАЯРМАА
Эх сурвалж http://www.info.mn
Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүнээр Гүг Жүн Ёл сонгогдлоо
Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүнээр Гүг Жүн Ёл сонгогдлоо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ