”Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо
2018 оны 12 сарын 4
”Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо
Өчигдөр "Хүч" спорт хорооны зааланд "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн 4 насны ангилалд зохион байгуулагдлаа. 
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ы өдөр "Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр" билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичин ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Анхны медаль зүүсэн тэрхүү өдрийг "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр" гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. Энэ өдрийн хүрээнд "Хүч" спорт хорооны зааланд Хүндийн өргөлтийн дөрвөн насны ангиллын АШТ амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОУХМ 38, спортын мастер 36, дэд мастер 48 нийт 288 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тус тэмцээний үеэр М.Анхцэцэгт шигшээ багийн найзууд нь дурсгалын зүйлс бэлэглэсэн ба тэрбээр хүндийн өргөлтийн спортод хувь нэмрээ оруулсан ахмадуудад шагнал, дурсгалын зүйлс гардууллаа. М.Анхцэцэг хэлсэн үгэндээ " Миний гаргасан амжилт бол Монголын хүндийн өргөгчдийн 61 жилийн нөр их хөдөлмөрийн үр шим байлаа. Энэхүү тэмцээнд оролцож буй нийт тамирчиддаа баярын мэнд хүргэе. Энэ амжилтын жимээр олон олон тамирчид Дэлхийн аварга, олимпоос медаль хүртэх болтугай" хэмээсэн юм. 
Тус тэмцээнийг МХӨХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар нар нээсэн ба БСШУЯ болон МҮОХ-ны шагналуудаар хүндийн өргөлтийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа шагнасан байна.

"Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээний үеэр "Сантис" боловсролын төвийн захирал Д.Оргилмаатай ярилцлаа. "Сантиc" төв нь Дэлхийн цомын аварга Г.Ануужинг ивээн тэтгэгчээр ажиллаж, түүний амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байгууллага билээ.

Сайн байна уу? "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-ийн мэндийг хүргэе?

- За баярлалаа. Таньд ч гэсэн энэхүү баярын өдрийн мэндийг хүргэе.

-"Сантис" академийн спорттой холбогдсон түүхээс яриагаа эхлэх үү?

- Ер нь бол манай академи Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж буй залуу тамирчдаа дэмжие гэсэн үүднээс анх эхэлсэн. Тамирчид маань хүч чадал, бэлтгэл сургуулиас гадна Англи хэл, гадаад хэл хэрэг болно. Тэр үүднээс хэлний мэдлэгийг нь дээшлүүлье хэмээн нэг тамирчинд /Г.Ануужин/ санал тавьсан байгаа. Г.Ануужин маань Англи хэлний сургалтандаа суугаад, хэлний мэдлэгээ сайжруулаад үр дүн нь эхнээсээ харагдаж байна. Спортдоо амжилт гаргахаас гадна, гадаадад явахад хэлний мэдлэг нь бас нэгэн давуу тал болж байгаа болов уу хэмээн бодож байгаа.

- Г.Ануужин маань Дэлхийн цомын аварга, оюутны ДАШТ-ээс хүрэл медаль зэрэг олон олон амжилт үзүүлэхэд та бүхний оруулж байгаа хувь нэмэр?

- Бидний хувьд олон улсад аялахад нь, тэмцээн уралдаанд оролцоход шүүгч нартайгаа, тэмцээний дүрэм журамтай нь танилцахад нь дэмжлэг үзүүлж байгаа. Англи хэлээр бүх тэмцээн явагдах учир энэ бас нэг давуу тал болж чадна. Биеийн хүч чадал нь бэлэн байгаа учир Англи хэлний мэдлэгийг нь дээшлэхэд нь тус болж байна даа.

- "Сантис" гадаад хэлний сургалтын төвийнхөө тухай танилцуулаач

- Манай төв 2019 онд 20 жилийн ой нь тохиож байгаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулах, төрийн дууллаа эгшиглүүлэх торгон агшиныг мэдрүүлдэг тамирчдаа дэмжих үүднээс энэхүү баярын өдрийн үйл ажиллагаанд оролцож байна. Хоёрдугаар сарын 4-нд манай төвийн 20 жилийн ой тохионо.

- Тамирчин хүн бэлтгэл сургуулилт гээд зав чөлөө муутай байдаг. Бусад тамирчид танай төвд явна гэвэл?

- Манай үүд бүх хүнд нээлттэй байгаа. Г.Ануужин маань гэхэд зав чөлөө муутай учраас бид түүнд зохицуулж сурах цагийг нь сонгож өгч байгаа. "Гадаадад тэмцээн явахад Англи хэл маш их хэрэг болж байна" гээд Г.Ануужин маань тэмцээнээс ирэхдээ баярлачихсан, нүд нь гялалзаад инээгээд явж байдаг юм. Бусад тамирчдын хувьд ч гэсэн манай төвд явбал бид та бүхний баяртайгаар хүлээн авнаа.

- "Сантис" төв 20 жилийн турш үйл ажиллагаа явуулжээ. 20 жилийн дараах үр дүнгээ хэрхэн дүгнэж байна.

- Хорин жилийн турш Монголдоо боловсролын салбарт хүчин зүтгэлээ. Манай төв хүүхэд залуусыг гадаад хэл сургах, гадаадын их дээд сургуулиудад суралцах, дээд түвшиний шалгалтанд тэнцэхэд нь дэмжих гэх мэт үйл ажиллагаа явууж байна.

- За баярлалаа.
Эх сурвалж http://www.info.mn
”Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо
”Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо
”Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо
”Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ